Events.

2010.07.01
Лондонгоос 7 сарын 05,15,26-нд Айр карго,23-нд газрын ачаа тус,тус гарна.
7 сарын 4-нд Лондон хотноо наадам тэмдэглэхтэй холбогдуулан манай компань 3-ны амралтын өдрийг 4-нд шилжүүлснийг нийтэд мэдэгдье!
7 сарын 3-нд 12-18 цагуудад ажиллаж 5-нд явуулах Айр каргоны сүүлчийн ачааг хүлээн авна.
2010.04.28
Манай дараагийн газрын ачаа 5 сарын 7-нд Лондонгоос гарах боллоо.Агаарын ачаа 5 сарын 14-нд Лондонгоос,11-нд Улаанбаатараас гарна.Ачаа авах сүүлийн өдөр Лондонд 5 сарын 12,Улаанбаатарт 10.
2010.03.04
Улаанбаатараас 3 сарын 2-нд гарсан AIR CARGO-гоор ирсэн илгээмжүүд Лондонд өнөөдрөөс тараагдаж эхэллээ.
2010.02.25
Улаанбаатараас 2 сарын 23-нд гарсан AIR CARGO-гоор ирсэн илгээмжүүд Лондонд өнөөдрөөс тараагдаж эхэллээ.
2010.02.13
Манай дараагийн AIR CARGO Улаанбаатараас 2 сарын 23-нд,Лондонгоос 26-нд тус,тус гарна.Ачаа авах сүүлийн хугацаа Улаанбаатарт 2 сарын 21, Лондонд 24.
Дараагийн газрын ачаа III/3-нд гарна.
ЗАРЛАЛ
Монгол Улсаас Британи Улсад суугаа Элчин сайд Б.Алтангэрэл Лондон хотод ажиллаж, суралцаж, амьдарч байгаа монгол иргэдтэй 2010 оны 2 дугаар сарын 28-ны Ням гаригийн 13.00 цагт Монголын Соёлын Төвийн байранд уулзах тул Та бүхнийг уг уулзалт, ярилцлагад оролцож, сонирхсон асуултандаа хариулт авахыг урьж байна.
Уулзалт болох газрын хаяг:
Mongolian Culture Centre
Palingswick House
241 King Street
Hammersmith
London
W6 9PL
Tel.: +44(0)208 748 0562
Website : http://www.mongolianculturecentre.co.uk/
Сайхан шинэлээрэй бүгдээрээ
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинэ нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан
тэмдэглээрэй
2010.01.22
Манай дараагийн AIR CARGO Лондон,Улаанбаатараас 2 сарын 5-нд гарна.Ачааг явуулахаас 1 хоногын өмнө гаалиар оруулах болсон тул 2 сарын 3-нд сүүлийн ачааг авна.
2010.01.14
Улаанбаатараас 1 сарын 12-нд гарсан AIR CARGO-ны 1 сарын 14-өөс тараагдаж эхэллээ.
2010.01.13
Лондонгоос 1 сарын 8-нд гарсан AIR CARGO-ны илгээмжүүд өнөөдрөөс Улаанбаатарт 100 айлын Good Freind офис дээр тараагдаж эхэллээ.
Цагаан сар зориулсан AIR CARGO 1 сарын 22-нд Лондон,Улаанбаатараас гарах бөгөөд манай ээлжит 1 сарын 27-нд Лондонгоос гарна.
Манай дараагийн AIR CARGO Лондонгоос 2 сарын 5-нд гарах боловч цаг хугацааны давчуу байдлаас шалтгаалан Цагаан сараас өмнө хүрэх газраа хүрэхгүй байх магадлалтайг нийтэд анхааруулъяа!
2010.01.11
Лондонгоос 11 сард гарсан гарсан газрын ачаа Техник Импорт ХХ Компань дээр тараагдаж дуусч байна.
Москвад 20 шахам хоног саатсан агаарын ачаа өнөөдрөөс Good Freind офис дээр тараагдаж эхэллээ.Та бидний хүсч байсанчлан ачаа бүрэн бүтэн очсон байна.
2010.01.07
11 сарын 7-нд Лондонгоос гарсан газрын ачаа өнөөдөр Улаанбаатарт гаалийн үзлэгээр орлоо.Бүх зүйл урьдын адил түргэн шуурхай явагдах ёстой байсан боловч нэг үйлчлүүлэгчийн буруугаас ажил хүндэрч өнөөдөр ачаагаа авч амжсангүй.
Учир нь: Манай 1 үйлчлүүлэгч LCD телевизор явуулахдаа дээр нь "Гаалийн ажилтан .....нд" гэж бичснээс үүдэн гаалийнхан "Манайхныг гаалийн ажилтанд хахууль өгөхөөр завдсан" гэж сэжиглээд бүх ачааг нэг бүрчлэн шалгаснаас болж өнөөдөр үзлэг дуусаагүй байна.
Мөн тэрчлэн телевизор гэх мэт зарим цахилгаан бараа мөн зарим ачаанд татвар авахаар авч үлдсэн байна.
Иймд цаашид явуулж буй ачаан дээрээ хүлээн авах хүний нэр,утасны дугаараас өөр зүйл бичихгүй байхыг хүсье!
2010.01.05
Шинэ жилээр очих байсан газрын ачаа 1 сарын 4-нд Замын-Үүдээс гарсан бөгөөд 6/7-оос тараагдах болно.
Харин AIR CARGO-ны ачаа Москвад 23-нд очоод одоог хүртэл гарахгүй байна.Лондонд суугаа Аэрофлотын төлөөлөгч өнөөг хүртэл ачааг явуулах тухай тодорхой шийд өгөхгүй байсаар өнөөдөр л 2сарын 8-нд Москвагаас гаргана гэж амаллаа.Энэ тохиолдолд 9-нд илгээмж очиод өдөртөө тараагдаж эхэлнэ.Энэ ачааг түргэн явуулах талаар бид чадах чинээгээрээ хөөцөлдөж байна.Ачааг очмогц sms явуулна.
2009.12.30
Tany yawuulsan Shine jiliin ilgeemj LDN-oos XII/23nd Moscwad buusan bolowch AEROFLOT-yn hariutslagaguigees odoog hurtel Moscwagaas garaagui b/a.Ted achaalal ih baigaagaar tailbarlaj b/a.Bid buh talaar hicheej baigaa ch shine onoos omno ochih magadlal baga bolloo!Ta buhnees dahin uuchlalt guiya!
Доор Аэрофлотын каргоны мэдээлэлийн сайтаас авсан хамгийн сүүлийн мэдээг нийтлэв.
Tracing Information for 555...................
Latest status shown first
| Segment | Flight No | Flight Date | Arrival Date | Arrival Time | Pieces | Weight | Status | Event Date | Event Time |
| LHR-SVO | SU242 | 22DEC09 | 22DEC09 | 20:20 | 40 | 550.0 | Booked | 17DEC09 | 12:28 |
| LHR-SVO | SU242 | 22DEC09 | 22DEC09 | 20:20 | 40 | 550.0 | Booked | 18DEC09 | 10:56 |
| LHR-SVO | 22DEC09 | 62 | 933.0 | Received From Shipper | 22DEC09 | 19:53 | |||
| LHR-SVO | SU248 | 23DEC09 | 24DEC09 | 05:10 | 62 | 933.0 | Departed on Flight | 23DEC09 | 23:05 |
| LHR-SVO | SU248 | 23DEC09 | 24DEC09 | 05:10 | 61 | 979.0 | Received From Flight | 26DEC09 | 04:16 |
| SVO-ULN | SU563 | 29DEC09 | 30DEC09 | 06:40 | 62 | 933.0 | Booked |
2009.12.29
Улаанбаатараас 12 сарын 25-нд гарсан AIR CARGO-ны илгээмжүүд 12 сарын 29-нээс тараагдаж эхэллээ.
2009.12.27
Re: Fw: Re:.........-nd Londongoos garsan Conteineriin description yawuullaa.
Wednesday, December 9, 2009 6:44 PM From: "Landbridge
...................................
View contact details To: "Balgan
Batjargal" <..............@yahoo.com>
Bi tanias achaatai hamt dagaldaj yavah packign list and invoice
asuuj bnaaa....
Achaa uchigdur XG port deer irsen .
Best regards,..................
Дээр бид тээвэрлэгч Landbridge компаниас 12 сарын 9-нд хүлээн авсан @майлыг та бүхэнд толилуулж байна.
Өөрөөр хэлбэл бидний шинэ жилд зориулж явуулсан газрын ачаа маань саадгүй явсан бол 12 сарын 18-ны үед очих баталгаатай байсан боловч дээрх компаны аль нэг ажилтны хариуцлагагүйгээс ачаа 12 сарын 23-нд дөнгөж портоос гарсан байна.Тийм болохоор 12 сарын 31-1 сарын 3-ны үед Улаанбаатарт очих юм.
Энэ ачааг цагт нь очуулах гэж бид хичнээн их хичээсэн боловч дээрх шалтгаанаар цагаасаа хоцорч байгаа ч гэсэн үйлчлүүлэгч та бүхнээс уучлалт гуйяа.
2009.12.14
Цагаан сард зориулсан нэмэлт чингэлэг үйлчлүүлэгсдийн хүсэлтээр гаргалаа.
12 сарын 23-нд Лондонгоос Улаанбаатарлуу хөдөлнөвАчаа авах сүүлийн хугацаа 12 сарын 22.
Шинэ жилд зориулсан AIR CARGO-нд сүүлчийн илгээмжийг Лондонд 12 сарын 20-нд,Улаанбаатарт 12 сарын 21-нд тус,тус авна.
|
АЛТАН УРАГ ХАМТЛАГИЙН КОНЦЕРТ ХОЙШЛОГДЛОО Өөрсдөөс нь үл хамаарах шалтгаанаар, Алтан Ураг хамтлаг 1 дүгээр сарын 13-нд The Relentless Garage-д болох тоглолтоо хийж амжихгүй болсныг харамслалтайгаар мэдээлж байна. Тус хамтлаг энэ тоглолтоо 2010 онд удахгүй тоглох болсон бөгөөд энэ тухай мэдээлэл тодорхой болмогц бид та бүхэнд мэдэгдэх болно. Их Британи дахь фэнүүдтэйгээ төлөвлөсөний дагуу уулзаж чадахгүй болсондоо Алтан Ураг хамтлагийхан сэтгэл маш дундуур байгаа бөгөөд, хүндрэл учруулсан бол гүнээ хүлцэл өчиж байна. Та бүхэнтэй удахгуй уулзах баярт мөчийг хүлээж байна. Тоглолтын билет худалдан авсан хүмүүс доорхи хоёр замын аль нэгийг сонгож болно: (1) билетээ хадгалж Лондонд болох дараагийн тоглолтод орох эрхтэй үлдэх (тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг тухайн үед нь бид дээр дурьдсан ёсоор та бүхэнд даруй хүргэнэ) ЭСВЭЛ (2) мөнгөө буцааж авах Хэрэв та мөнгөө буцааж авахыг хүсвэл билет худалдан авсан газартайгаа холбоо барина уу. Зохион байгуулагчид,
|
||
|
'АЛТАН УРАГ' ХАМТЛАГЫН АХЛАГЧ Б. ЭРДЭНЭБАТ: ЦААШИД ӨӨРСДИЙНХЭЭ УРАН БҮТЭЭЛИЙГ ДЭЛХИЙД ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ БАЙГАА.
Ярилцсан Ж. Өнөрмаа. Лондон хот - www.mongolchuud.co.uk
'Монгол', 'Хадаг' киноны хөгжмийг хийсэн, дэлхийд Монгол
Улсынхаа нэрийг мандуулж яваа, үндэсний фолк рок урсгалаар уран
бүтээлээ туурвидаг 'Алтан Ураг' хамтлаг Лондонд ирэх болсонтой
холбогдуулан тус хамтлагын ахлагч Б. Эрдэнэбаттай цөөхөн хором
хөөрөлдлөө.
Хамтлагаа танилцуулж, анх яаж байгуулагдсан түүхээсээ хуваалцана
уу? Юу хийж бүтээв? Цаашид ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна
вэ?
Нэг ангийн залуучууд бид Монголынхоо ардын урлагыг хөгжүүлэх
зорилготойгоор 2004 онд хамтлагаа байгуулсан. 'Хадаг', 'Монгол'
гээд хоёр киноны хөгжмийг хийлээ. Одоогоор нийтдээ дөрвөн CD
гаргасан байгаа. Удахгүй шинэ уран бүтээлийнхээ гурван CD-г
гаргана. Бид Монголын рок поп урлагын Пентатоник наадмаас Шилдэг
хөгжмийн аяс, UBS Video Award-ийн Шилдэг санаа төрлөөр шагнал авч
байсан. Цаашид өөрсдийнхээ уран бүтээлийг дэлхийд хүргэх зорилготой
байгаа.
Ямар зорилготой, хэзээ Лондонд ирэх гэж байна
вэ?
South Gobi Energy Resources компаний сурталчилгааны ажлаар Хонк
Конг, Лондон, Нью-Йорк гэсэн маршрутаар явж байгаа. Лондонд байх
хугацаандаа сурталчилгааны зорилгоор Монгол болон гадаад фэнүүддээ
сюрприз барьж Английн алдартай хамтлагууд тоглодог The Restless
Garage клубт нэг удаа тоглоно.
Сергей Бодров болон Монгол киноны уран бүтээлчидтэй
ажиллахад ямар байсан бэ? Хөгжилтэй сонин явдлууд тохиолдож байв
уу?
Сергей Бодров биднийг нэг пабанд тоглож байхыг хараад 'Монгол'
киноны хөгжим хийх саналыг шууд тавьсан. Тийм том алдартай уран
бүтээлч санал тавьсан тул бид шууд зөвшөөрсөн. Тэгээд ч бид маш их
хариуцлага үүрч байгаагаа ойлгож байсан бөгөөд өөрсдийгээ харуулсан
сайн уран бүтээл хийхийг хичээсэн. Хөгжилтэй гэхээсээ илүү тэр
хүнтэй хамтарч ажиллах нь бидэнд нэр төрийн хэрэг байлаа.
Монгол ардын урлагын тухай ямар бодолтой явдаг вэ? Залуу
үеийн төлөөлөл болж байгаа хамтлагын хувьд энэ тал дээр ямар
өөрчлөлт шинэчлэл хийе гэж төлөвлөж байна?
Монголын ардын урлаг бол маш гайхамшигтай бас өвөрмөц урлаг.
Гэхдээ одоогоор нэг хэвийн байдалтай, тэрийг нь голдуу настай
хүмүүс ойлгодог, бас сонсдог болохоос биш залуучууд зөвхөн символ
буюу бэлгэдэлийн чанартай хүлээн авч байгаа бөгөөд үндэсний баяр
болох цагаан сар, наадмын үеэр л эгшиглэдэг аялгуу дуу хөгжим гэсэн
ойлголттой, энэ талаас нь бас сонирхдог. Харин бид энэ буруу
ойлголтыг эвдэхийн тулд тэдний сонирхдог орчин цагийн рок урсгалтай
холбосоноор залуучууд ардын урлагыг сонирхдог болж байна.
Цаашид Монгол урлагаа төлөөлөн сурталчилах ямар ажил хийх
бодолтой байгаа вэ?
Өөрсдийгээ болон Монголынхоо ардын урлагыг орчин цагт яаж хөгжиж
буйг дэлхийд харуулахын тулд залуу насныхаа эрч хүчийг дуустал
хичээнэ гэж бодож байгаа.
Их баярлалаа. Та бүхэнд уран бүтээлийн өндөр амжилт
хүсье.
Ta Бүхнийг:
Будран орсон цагаан цасыг
Бусдаас ялгарах ногоон гацуурыг
Өөдөөс мишээх олны баясалыг
Өмнөөс ирэх амжилтын жилийг
Нийт Монголчууд хамтран угтах
Нижгэр үдэшлэгт урьж байна!
Шинэ жилийн үдэшлэг 12-р сарын 28нд Лондонгийн Crescent club-т болно.
Хаяг: Crescent club,
3a North end crescent
W14 8TG (West-Kensington station)
Цаг: 18цагаас 02:00 цаг хүртэл
Тасалбар: Урьдчилан худалдаж авбал £18
10 билет багцаар худалдаж авбал 1 билет £15
Билетийг:Mongol Bridge дээр худалдаж байна.
утас:07786367055,07796791656,07735499304.
Их Британид Суугаа Монгол Улсын Элчин Сайдын Яам
Монголын Оюутаны холбоо
МglCharity
Манай компани MONEYGRAM -ын үйлчилгээгээр Монголын бүх аймаг, хотууд болон дэлхийн 180 оронд 10 минутын дотор мөнгө шилжүүлж байна.
Англиас £-ээр шилжүүлсэн шилжүүлгийг Монголд зөвхөн USD эсвэл EURO-оор авах боломжтой.
www.moneygram.com
Mongol Bridge Ltd
Үйлчлүүлэгч Таны анхааралд
Лондонгоос явуулсан ачааг хүлээн авах
хүмүүст бичиг баримттайгаа очиж байхыг анхааруулахыг хүсье!
Улаанбаатарт байгаа монголчууд олон болохоор мөн хулгай,залилангийн хэргээс сэргийлэх үүднээс бид хүмүүсийн бичиг баримтыг шалгах шаардлагатай байдаг.
Иймд
а/хүлээн авагчы нэрийг солих тохиолдолд Монгол Брижээр дамжуулах
б/ачааг хүлээн авах хүний нэр дээр 1-ээс дээш хүний нэр бичвэл сайн гэдгийг тунгаан соёрхно уу.
2009/2010 оны шинэ жил,
Christmas-ын үеийн
ажиллах цагийн хуваарь
12 сарын 24-нд 11.00-17.00
25,26-нд амралт
27-нд 11.00-18.00
28-нд 12.00-16.00
29,30-нд 11.00-19.30
12 сарын 31,
2010 оны 1 сарын 1,2-нд амралт
Bi Chamd Khairtai 2
Монголын уран сайханы Би Чамд Хайртай 2 кино Лондон хотноо Олон улсын Оюутны Хотхоны (Park Cresc...
Mongolian Culture Centre in London, U.K.
Их Британи улсын Лондон хотноо Монголын Соёлын Төв нээгдлээ. 2009 оны 11-р сарын 14, Бямба г...
"7 Saryn 1" MУСК
Art Cafe at Lingua Global компаниас Их Британи дахь Монголчуудын Холбоотой хамтран Прод...
Shine jil 2009/2010
Haluun unselt met darsaan tulgan Hamgaas saihnaar shine onoo ugtah Zurgiin munhin shunu met M...
