MongolBridge.com
"Cargo and money transfer to Mongolia"
Business picture

Home.


 

Алс холын Англи улсад оршин суугаа та бүхнийгээ төрөлх нутаг Монгол орондоо амьдарч буй амраг садан, ахан дүүстэйгээ байнгын харилцаа холбоотой байх нөхцөлийг бүрдүүлэх ГҮҮР болон ажиллах зорилгоор манай MONGOL BRIDGE LIMITED Компани байгуулагдсан билээ.

Манай Компаний явуулж буй үйлчилгээнүүд:

1)Монголруу болон Монголоос агаараар илгээмж явуулах (AIR CARGO)

2)Монголруу далай болон эх газраар ачаа явуулах (SHIP CARGO)

3)Монгол болон дэлхийн бусад 180 улс оронд (2 талдаа) түргэн шуурхай мөнгө шилжүүлэх

4)Монгол орноо сурталчилсан бэлэг дурсгалын зүйлс болон ойр зуурын бараа худалдаалах

 

MoneyGram To Mongolia

ЗАРЛАЛ

Монгол Улсаас Британи Улсад суугаа Элчин сайд Б.Алтангэрэл Лондон хотод ажиллаж, суралцаж, амьдарч байгаа монгол иргэдтэй 2010 оны 2 дугаар сарын 28-ны Ням гаригийн 13.00 цагт Монголын Соёлын Төвийн байранд уулзах тул Та бүхнийг уг уулзалт, ярилцлагад оролцож, сонирхсон асуултандаа хариулт авахыг урьж байна.

Уулзалт болох газрын хаяг:

Mongolian Culture Centre

Palingswick House

241 King Street

Hammersmith

London

W6 9PL

Tel.: +44(0)208 748 0562

Website : http://www.mongolianculturecentre.co.uk/



2010.01.26

Лондон,Улаанбаатараас 1 сарын 22-нд гарсан AIR CARGO-ны илгээмжүүд өнөөдрөөс эхлэн тараагдлаа.

2010.01.22

Манай дараагийн Улаанбаатар Лондонгоос 2 сарын 5-нд тус,тус гарна.Лондонд ачааг явуулахаас 1 хоногын өмнө гаалиар оруулах болсон тул  2 сарын 3-нд сүүлийн ачааг авна.

2010.01.14

Улаанбаатараас 1 сарын 12-нд гарсан AIR CARGO-ны 1 сарын 14-өөс тараагдаж эхэллээ.

2010.01.13

Лондонгоос 1 сарын 8-нд гарсан AIR CARGO-ны илгээмжүүд өнөөдрөөс Улаанбаатарт 100 айлын Good Freind офис дээр тараагдаж эхэллээ.

Цагаан сар зориулсан AIR CARGO 1 сарын 22-нд Лондон,Улаанбаатараас гарах бөгөөд манай ээлжит 1 сарын 27-нд Лондонгоос гарна.

Манай дараагийн AIR CARGO Лондонгоос 2 сарын 5-нд гарах боловч цаг хугацааны давчуу байдлаас шалтгаалан Цагаан сараас өмнө хүрэх газраа хүрэхгүй байх магадлалтайг нийтэд анхааруулъяа!

2010.01.11

Лондонгоос 11 сард гарсан гарсан газрын ачаа Техник Импорт ХХ Компань дээр тараагдаж дуусч байна.

Москвад 20 шахам хоног саатсан агаарын ачаа өнөөдрөөс Good Freind офис дээр тараагдаж эхэллээ.Та бидний хүсч байсанчлан ачаа бүрэн бүтэн очсон байна.

 

2010.01.07

11 сарын 7-нд Лондонгоос гарсан газрын ачаа өнөөдөр Улаанбаатарт гаалийн үзлэгээр орлоо.Бүх зүйл урьдын адил түргэн шуурхай явагдах ёстой байсан боловч нэг үйлчлүүлэгчийн буруугаас ажил хүндэрч өнөөдөр ачаагаа авч амжсангүй.

Учир нь: Манай 1 үйлчлүүлэгч LCD телевизор явуулахдаа дээр нь "Гаалийн ажилтан .....нд" гэж бичснээс үүдэн гаалийнхан "Манайхныг гаалийн ажилтанд хахууль өгөхөөр завдсан" гэж сэжиглээд бүх ачааг нэг бүрчлэн шалгаснаас болж өнөөдөр үзлэг дуусаагүй байна.

Мөн тэрчлэн телевизор гэх мэт зарим цахилгаан бараа мөн зарим ачаанд татвар авахаар авч үлдсэн байна.

Иймд цаашид явуулж буй ачаан дээрээ хүлээн авах хүний нэр,утасны дугаараас өөр зүйл бичихгүй байхыг хүсье!

2010.01.05

Шинэ жилээр очих байсан газрын ачаа 1 сарын 4-нд Замын-Үүдээс гарсан бөгөөд 6/7-оос тараагдах болно.

Харин AIR CARGO-ны ачаа Москвад 23-нд очоод одоог хүртэл гарахгүй байна.Лондонд суугаа Аэрофлотын төлөөлөгч өнөөг хүртэл ачааг явуулах тухай тодорхой шийд өгөхгүй байсаар өнөөдөр л 2сарын 8-нд Москвагаас гаргана гэж амаллаа.Энэ тохиолдолд 9-нд илгээмж очиод өдөртөө тараагдаж эхэлнэ.Энэ ачааг түргэн явуулах талаар бид чадах чинээгээрээ хөөцөлдөж байна.Ачааг очмогц sms явуулна.

2010.01.02

2010 оны 1 сарын 8,22-нд AIR CARGO, 27-нд газрын ачаа тус,тус Лондонгоос гарна.

2009.12.17

Германы Франкфурт хотод буусан манай AIR CARGO өнөөдөр ачааны машинаар Лондоны чиглэлд хөдөлсөн байна.Heatrow дахь харилцагч компаныхан маань маргааш ачаа ирнэ гэж батлаж байгаа юм.

2009.12.16

12 сарын 11-нд Лондонгоос гарсан AIR CARGO-ны илгээмжүүд өнөөдрөөс Улаанбаатарт тараагдаж эхэллээ.

Харин мөн өдөр Улаанбаатараас гарсан AIR CARGO өчигдөр Лондонд ирэх төлвөлгөөтэй байсан боловч Бээжингийн нисэхийнхний хариуцлагагүйгээс Германы Франкфурт хотод буусан бөгөөд бидэнд байгаа мэдээгээр маргааш буюу 12 сарын 17-нд Лондонд ирнэ.

2009.12.14

Цагаан сард зориулсан нэмэлт чингэлэг үйлчлүүлэгсдийн хүсэлтээр гаргалаа.

12 сарын 23-нд Лондонгоос Улаанбаатарлуу хөдөлнө.Ачаа авах сүүлийн хугацаа 12 сарын 22.

Шинэ жилд зориулсан AIR CARGO-нд сүүлчийн илгээмжийг Лондонд 12 сарын 20-нд,Улаанбаатарт 12 сарын 21-нд тус,тус авна.

 

2009.12.08

2009/2010 оны шинэ жил,

Christmas-ын үеийн

ажиллах цагийн хуваарь

12 сарын 24-нд 11.00-17.00

25,26-нд амралт

27-нд 11.00-18.00

28-нд 12.00-16.00

29,30-нд 11.00-19.30

12 сарын 31,

2010 оны 1 сарын 1,2-нд амралт



 


2009.11.26

Их эзэн Чингисийн домогт үр сад МОНГОЛ ахан,дүүс та бүхэндээ Монгол Улсаа дэлхийд тунхагласан анхны Үндсэн хуулиа баталсны 85 жилийн ойг тохиолдуулан мэндчилж,сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Лондон дахь төвийн ажиллах цагийн хуваарь:

даваагаас баасан гаригуудад

11.00-19.30

бямба,ням

13.30-19.30

 

 


Adress

Mongol Bridge Ltd
Unit B9 Queensway Market
23-25 Queensway Road
W2 4QJ London, UK

Phone: : 07735499304
07702303119
07533135933
E-Mail: mngbridge_uk@yahoo.com